Categories
гадаад мэдээ

Орос, Беларусийн тамирчдыг “Wimbledon-2022”-т оролцуулахгүй DNN.mn

Орос Украин руу халдсаны улмаас ОХУ болон энэ улсын холбоотон болох Беларусийн тамирчид “Уимблдон-2022” тэмцээнд оролцох боломжгүй болжээ. Энэ талаарх мэдээллийг тэмцээний албан ёсны цахим хуудсан дээр байршуулсан байна. Ингэснээр Орос, Беларусийн тамирчдыг тэмцээнд оролцохыг хориглосон анхны томоохон тэмцээн нь “Уимблдон” болж байгаа юм.

“Украины сөргөлдөөнөөс хохирсон бүх хүнд бид байнга дэмжиж байгаа гэдгээ илэрхийлж байна. Оросын хууль бус үйлдлийг дэлхий нийтээр шүүмжилж байгаатай бид санал нэгдэж байгаа. <…> Ийм дайны нөхцөлд Оросын дэглэм “Уимблдон”-д Орос, Беларусийн тамирчид оролцохоос үүдэлтэйгээр ашиг олох нь байж болшгүй хэрэг гэж үзэж байна. Тиймээс 2022 оны тэмцээнд Орос, Беларусийн тамирчдын хүсэлтийг хүлээн авахгүй” хэмээн тэмцээн зохион байгуулагчид мэдэгджээ.

Уимблдон зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 10-ны хооронд явагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *