Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, дэмжигдлээ.
Ингэснээр энэ асуудлыг байнгын хороогоор хэлэлцэхээр боллоо. Хуралдаанд 63 гишүүн оролцсоноос 96.8 хувийн саналаар буюу 61 нь дэмжиж, харин УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Г.Уянга нар дэмжсэнгүй. Дээрх хуулийн төсөл батлагдвал ашиглалтад орсон 18 мянган орон сууц, нөгөө талаас орон сууцад орох гэсэн олон мянган иргэний зорилгыг биелүүлэх давуу талтай гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд онцоллоо.