Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төр даана

Улаанбаатар хотын орон сууцны сангаас төрийн албан хаагчдад орон сууцны урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх асуудлыг Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцжээ. Нийслэлийн орон сууцны сан байгуулж тодорхой графикийн дагуу иргэд урьдчилгаа төлбөрөө байршуулснаар 3-5 жилийн дараа орон сууцны түлхүүрээ авах юм. Харин төрийн албан хаагчдын хувьд Нийслэлийн орон сууцны сангаас урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх боломжтой гэж НЗДТГ үзэж байна. Тодруулбал орон сууцны үнийн дүнгийн урьдчилгаа төлбөрийн 50 хувийг өөрөө хариуцах боломжтой тохиолдолд тодорхой шалгуур хангасан төрийн албан хаагчдад урьдчилгаа төлбөрт нэг удаагийн буцалтгүй тусламж олгох аж. Нийслэлийн орон сууцны корпораци, арилжааны банк болон төрийн албан хаагчийн хооронд байгуулсан гэрээгээ зөрчвөл нэг удаагийн буцалтгүй тусламжийг эргүүлэн төлүүлэх зарчим хэрэгжинэ гэж НЗДТГ мэдээллээ. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа орон сууцнаас 80 ам.метр хүртэлх хэмжээг сонгох зэрэг найман хувийн хүүтэй зээлийн шалгуурыг хангах юм байна. Нийслэлийн боловсролын газар 11 мянга гаруй багш, ажилтны дунд явуулсан судалгаагаар 79 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах шинэ орон сууцанд орох боломжтой гэж үзжээ. Эдгээр иргэний 57 хувь нь урьдчилгаа төлбөрийнхөө 10 хувийг, 12 хувь нь 20-30 хувийг төлөх боломжтой харин үлдсэн хэсэг нь урьдчилгаа төлөх боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *