Categories
мэдээ цаг-үе

Орхон аймагт вакцинжуулалт эхэллээ

Орхон аймагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн даруйд Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут Монгол Улсын Шадар сайд болон Эрүүл мэндийн сайдад хүсэлт тавьж эхний удаад Синофарм үйлдвэрийн Вероселл вакцины 2000 хүн тунг авах боломж бүрджээ.

Тус аймгийн Эрүүл эрүүл мэндийн газар болон Цагдаагийн газраас уг вакциныг гуравдугаар 25-наас 26-нд аваачжээ. Аймгийн Онцгой комиссоос цар тахлын үед ажиллаж байгаа албан хаагчдаа вакцинжуулах ажлыг өнөөдөр 15.30 цагаас эхлэв. Хоёр дахь тунг 28 хоногийн дараа вакцины 2-р тун хийлгэх юм байна.

Эхний ээлжинд Хот тохижуулах газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Ариутгалын байгууллагын ажилчид, Шуурхай штабын ажилтан алба хаагчид хамрагдах бөгөөд 250 тунг “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-т олгохоор шийдвэрлэжээ. Энэ дархлаажуулалтыг 2-3 өдөрт хийхээр төлөвлөсөн хэмээн Орхон аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *