Орхон аймгийн Онцгой комиссоос өнөөдөр /2020.11.22/ мэдээллээ. Тус аймагт covid-19 халдвын 17 тохиолдол бүртгэгдсэний ойрын хавьтлын 297 хүүхдийг гэрээр тусгаарлажээ. Батлагдсан тохиолдлуудын дөрөв нь цэцэрлэг болон сургуулийн насны хүүхдүүд юм.
Орхон аймгийн Онцгой комиссын дэргэдэх эрүүл мэндийн зөвлөх н.Мөнхцэцэг
Орхон аймагт 297 хүүхэд тусгаарлалтад байгаа ба тэдний эхний шинжилгээ сөрөг гарсан. Хоёр дахь шинжилгээг PCR-аар хийнэ. Нийт 17 тохиолдол болох 4-58 насны хүмүүсийг ХӨСҮТ рүү шилжүүлсэн. Тэд шинж тэмдэггүй байх үедээ батлагдаж, одоогоор биеийн байдал хөнгөн байна. Халдвартай тохиолдлуудын ойрын хавьтлын 409 хүнийг хяналтад бүрэн авсан. Түүн дотроо 297 хүүхдийг гэрийн тусгаарлалтад, үлдсэн хүмүүсийг тусгаарлан ажиглах таван байр, ХӨСҮТ-д гээд нийт зургаан байранд ажиглаж байна. Анх хавьтал болсон өдрөөс хойш 13 дахь хоногийг тооцон шинжилгээг дахин авахаар төлөвлөж байгаа ба хуваарийн дагуу хүүхдүүдийн давтан шинжилгээг маргааш, нөгөөдөр хийнэ. Мөн хоёр дахь хавьтал болох 380 багшийн шинжилгээг түргэвчилсэн оношилгооны 12 цэгт авна гэлээ.
Орхон аймагт энэ сарын 21-22-нд 4966 түргэвчилсэн оношилгоог хийхэд хоёр хариу эерэг гарсан ба шинжилгээг нь аймгийн вируслогийн лабораторид баталгаажуулах PCR шинжилгээ хийхэд сөрөг гарчээ. Аймгийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 11-нээс хойш 7253 сорьцид түргэвчилсэн, PCR-ийн 719 шинжилгээг хийжээ.
.