Categories
мэдээ нийгэм

Оргосон хоригдлыг өнгөрсөн шөнө Хэрлэн голын гүүр орчмоос олж, баривчилжээ DNN.mn

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 427 дугаар нээлттэй, хаалттай хорих ангиас хоёр хоригдол галчаар ажиллаж байхдаа оргосон.

Тэдний нэгийг 2024 оны гуравдугаар сарын 04-ний шөнө Багануур дүүргийн нутаг дэвсгэрээс олж баривчилсан.  Харин нөгөөг нь өнгөрсөн шөнө Хэрлэн голын гүүр орчмоос 02:00 цагийн үед олж, баривчилжээ. “Оргосон хоригдлуудад шийтгэл нэмэгдэнэ” хэмээн ШШГЕГ-аас мэдээлэв.

Уг хоригдлууд хорих ангийн уурын зууханд галчаар ажиллаж байх үедээ оргожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *