Энэ оны эхний есүгээр сарын байдлаар Улаанбаатар хотод орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 12.2 хувиар, өмнөх сараас 2.8 хувиар тус тус өссөн байна.
Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9.6 хувиар, өмнөх сараас 4.0 хувиар, харин хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар, өмнөх сараас 2.1 хувиар тус тус өссөн байна. Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.39 сая төгрөг байна. Харин Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.6 сая төгрөгийн үнэтэй байгаа аж. Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.91 сая төгрөгийн үнэтэй байна.
One reply on “Орон сууцны үнэ өмнөх сараас 2.8 хувиар өсчээ DNN.mn”
Зээлийг 1 хүнд 1 удаа өг. Ипотекийн зээл авах хүсэлтэй иргэдийн ихэнхи нь дундажаас доош орлогтой иргэд бна. Ипотекийн зээл нь орон сууцны үнийг хөөрөгдөж, иргэдийг өрөнд оруулан ядууруулж, барилгын цөөн компаниудыг баяжуулах хэрэгсэл болон хувираад удаж бна. Хятадын чанаргүй, хямд материалиаар чанаргүй орон сууц барьчихаад иргэдээ шулж дээрэмдэж болох уу ? Иймд 1м2 нь 2,5 саяаас доош үнэтэй орон сууцанд ипотек зээл олгодог болох зохицуулалт хийж орон сууцны хөөсөрсөн зохиомол үнийг унагах ёстой.