Улаанбаатар хотод орон сууцны үнэ энэ оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үеийнхээс 10.2, өмнөх сарынхаас 1.3 хувиар нэмэгджээ.
Шинэ орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ өнгөрсөн дөрөвдүгээр сард 4.03 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн их буюу 4.30 сая төгрөгийн үнэтэй байв.
Харин хуучин орон сууцны нэг м.кв талбайн дундаж үнэ 3.81 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн их буюу 4.45 сая төгрөгийн үнэтэй байсныг Үндэсний статистикийн хороо мэдээлжээ.