Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2015 оны шилдгүүд шалгарлаа. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Онцгой байдлын албанд олон жил ажлын амжилт гарган үр бүтээлтэй ажиллаж байгаа албан хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдгээр гурван албан хаагч, “Онц гал сөнөөгч” тэмдгээр дөрвөн албан хаагч, ОБЕГ-ын даргын тушаалаар шилдэг арван албан хаагчийг тодруулав.