Categories
мэдээ нийгэм

Онон голд осолдсон иргэдийг эрэн хайж байна DNN.mn

Өнгөрсөн өдрүүдэд усанд осолдсон харамсалтай тохиолдол цөөнгүй бүртгэгджээ. Эдгээр ослуудаас хоёр иргэнийг одоог хүртэл олоогүй байна.

Хэнтий аймгийн Батширээт сум Онон багийн Өгөөмөр гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 218 км, сумын төвөөс хойд зүгт 30 км/ есдүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цагийн орчимд Батширээт сумаас Өгөөмөр гэдэг газрын чиглэлд зорчиж явсан “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашины жолооч Б /66 настай, эрэгтэй/, зорчигч И /58 настай, эрэгтэй/ нар Онон голын дээд гүүрээр гарч явахдаа голын ус руу унаж, автомашинтайгаа живсэн. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтанууд есдүгээр сарын 18-ны өдрийн 06:40 цагт гарч, 07:50 цагт очиж, 08:00 цагт эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 08:40 цагт осолдсон газраас урд зүгт 8 км-т Онон багийн Улаан бургас гэдэг газраас жолооч Б-ийн цогцсыг голын эрэгт хайрагдаж тогтсон байсныг олж, тус сум дахь Цагдаагийн тасагт шилжүүлэн өгсөн. Зорчигч И-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа тул хүч нэмэгдүүлэн ажиллах тухай хүсэлтийг тухайн өдрийн 09:50 цагт хүлээн авсан. Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Үндэсний аврах бригадын алба хаагчид Онон багийн Өгөөмөр гэдэг газар Онон голын 8 метрийн гүнээс  “Юнимог-400” загварын бага оврын ачааны автомашиныг татан гаргах ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 08:40 цагаас зохион байгуулж, 15:10 цагт гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өгсөн. Иргэн И-г эрэн хайх ажиллагааг 18:00 цаг хүртэл зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул зогсоож есдүгээр сарын 23-ны өдрийн 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.

Мөн Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга багийн Уртын-Улиас гэдэг газар /аймгийн төвөөс  зүүн хойд зүгт 160 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/ иргэн М нь есдүгээр сарын 8-ны өдөр суудлын автомашинтайгаа гэрээсээ гараад сураггүй алга болсон, Онон голын усанд осолдсон байж болзошгүй тухай дуудлагыг есдүгээр сарын 19-ний өдрийн 21:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М /55 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг есдүгээр сарын 22-ны өдрийн 07:00 цагаас Адарга багийн Уртын-Улиас гэдэг газраас баруун зүгт 40 км-т Адаргын-Овоо гэдэг газар хүртэл Онон голын усаар завиар урсаж, голын эрэг дагуу явганаар зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 19:30 цагт түр зогсоож, 23-ны өдрийн 06:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Архангай аймгийн Цэцэрлэг сумын Чулуут багийн Дангийн тархи гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, сумын төвөөс хойд зүгт 80 км/ тус сумын харьяат, иргэн М нь Чулуут голыг завиар гарч байгаад завь нь хөмөрч живсэн тухай дуудлагыг  есдүгээр сарын 21-ний өдрийн 21:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид Цагдаагийн хэсгийн алба хаагч, орон нутгийн иргэд, ар гэрийн хүмүүстэй хамтран иргэн М /51настай, эрэгтэй/-г эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, есдүгээр сарын 22-ны өдрийн 15:16 цагт осолдсон газраас 4 км-ын зайд, голын 3 метрийн гүнээс цогцсыг нь олж, тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *