Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш E-Mongolia 60 мянга гаруй иргэний гомдлыг шийдвэрлэжээ

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia 2021 он гарснаас хойш нийт 60 мянга орчим иргэний санал, гомдол, шүүмжлэлийг хүлээн авч шийдвэрлэсэн байна.

E-Mongolia системтэй холбоотой ирж буй нийт дуудлагад лавлагаа, үйлчилгээтэй холбоотой 21.367 дуудлага, системд нэвтрэх, бүртгэлтэй холбоотой 11.508, аж ахуй нэгж тоон гарын үсгээр нэвтрэхтэй холбоотой 2002, бусад үйлчилгээтэй холбоотой 6 мянга орчим дуудлага тус, тус хүлээн авч шийдвэрлэжээ.

Мөн олон шатлалт үйлчилгээ дунд гадаад паспорттой холбоотой 3363, иргэний үнэмлэхтэй холбоотой 2588, жолооны үнэмлэхтэй холбоотой 1815 дуудлага тус, тус хүлээн авч, шийдвэрлэв.

Үүний зэрэгцээ, E-Mongolia системийн ашиглалттай холбоотой иргэдийн санал, гомдол, шүүмжлэлд үндэслэн e-Mongolia системд пин кодоор нэвтрэх шийдлийг бий болгоод байгаа бөгөөд иргэд E-Mongolia системд нэвтэрч орсны дараагаар пин кодоо үүсгэн, цаашид үүсгэсэн пин кодоороо хялбар нэвтрэх боломжтой юм.

Мөн E-Mongolia системд танилт, нэвтрэлт, үйлчилгээ авах шийдлийг илүү хялбар, ойлгомжтой болгох технологийн шийдлийг нэвтрүүлж байгаа бөгөөд тун удахгүй энэхүү шийдлээ танилцуулах ажээ.

Өнөөдрийн байдлаар E-Mongolia системд нийт 4 сая орчим үйлчилгээний хүсэлт хүлээн авснаас 3.5 сая гаруй үйлчилгээг иргэдэд амжилттай үзүүлсэн байна.

Мөн төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээ тус системээс авах боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *