Categories
мэдээ нийгэм

Он гарсаар зам тээврийн ослын улмаас 119 хүүхэд гэмтжээ

Улаанбаатарт он гарсаар болсон осол гэмтлийн мэдээллийг хүргэж байна. Улаанбаатар хотын замын цагдаагийн газарт энэ оны эхний 11 сарын байдлаар 92680 дуудлага мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 24.7 хувиар өссөн байна. Замын цагдаагийн газар бүртгэгдсэн 23425 ослын ослын 18.7 хувь буюу 4378 нь хүн гэмтсэн, 81.3 хувь буюу 19047 нь эд материалын хохиролтой осол байна.

Улаанбаатар хотод 2014 оны эхний 11 сарын байдлаар хүн гэмтсэн 4378 осол бүртгэгдсэнээс 156 хүн нас барж, 5287 хүн биенийхээ аль нэг хэсэгт гэмтэл авсан байна. Зам тээврийн ослоор нас барсан 156 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 9.9 хувиар, үхэлтэй ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 19.7 хувиар тус тус өссөн бол зам тээврийн ослын улмаас гэмтсэн 5287 хүнийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.7 хувиар буурсан байна.

2014 оны эхний 11 сарын байдлаар ослын улмаас 8 хүүхэд нас барж, 119 хүүхэд гэмтсэн бол осолд холбогдсон хүнийг насны байдлаар нь авч үзвэл 0-17 насны хүүхэд 15 хувь, 18-37 насны хүн 31 хувь, 35-54 насны хүн 37 хувь, 55-с дээш насны хүн 17 хувийг тус тус эзэлсэн байна. Хүүхэд өртсөн зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүүхэд өсөлт, бууралтгүй байгаа бол гэмтсэн хүүхэд 19 хувиар өссөн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *