2024 оны эхний зургаан сарын байдлаар ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт нийт 87.596 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 56.9 хувь нь эмэгтэй 43.1 хувь нь эрэгтэй байгаа бол, 0-18 насны хүүхэд 42 хувийг эзэлж байна.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанийг авч үзвэл:
- Зам тээврийн осол -7823
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -42.952
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -15.007
- Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -8114
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -6570
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -2418
- Нохойд хазуулсан -1664 байна.