Categories
мэдээ нийгэм

Олон улсын мэс засалчдын холбоо монголд шинэ салбараа байгуулав

Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань Вэй Лүйгээр ахлуулсан баг хамт олон энэ сарын 21-25-нд Монголд зочлов.

Төлөөлөгчид энэ үеэр Олон улсын мэс заслын холбооны Монгол дахь ерөнхий холбоог байгуулах хуралд оролцож Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон хэд хэдэн эмнэлэгтэй зэрэгтэй танилцаж, хамтын ажиллагааны эхний алхмыг тавилаа.

“Монголд Олон улсын мэс засалчдын холбооны салбарыг байгуулахад туслах боломжтой болсондоо баяртай байна. Энэхүү холбоог байгуулахын тулд жил гаруй бэлтгэл, холбогдох ажлуудыг хийсэн. Ирээдүйд Тайвань, Монголын мэс заслын салбарын харилцаа хамтын ажиллагааг улам илүү бататгана хэмээн найдаж байна” гэж Дэлхийн Олон улсын мэс засалчдын Азийн холбооны дарга Гуань хэллээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Хуан Куо Рун зочдыг хүлээн авч уулзах үеэрээ “Тайвань, Монголын эрүүл мэндийн салбар олон жилийн турш харилцаа холбоотой байсаар ирсэн төдийгүй гол төлөв эмнэлгийн мэргэжилтнийг сургалтад хамруулах, тус салбарын тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хандивлах зэргээр хамтран ажилласаар ирсэн. Үүнээс гадна жил бүр сайн дурын эмч нарын баг Монголд тасралтгүй ирж ажиллаж байгаа нь Монголчууд Тайваний эмчилгээний чанарт итгэх итгэлцийг нэмэгдүүлж байна” гэв.

Энэ удаа Монголд зочилж байгаа баг хамт олонд Олон улсын мэс заслын холбооны Тайвань дахь холбооны ерөнхийлөгч Лин Жи Лун, Тэргүүн дэд ерөнхийлөгч Хуан Зүйнь Сюн, Пиндун Есүс Христийн эмнэлгийн Нийгмийн эмчилгээний албаны дарга Лян Зи Ань, эмч Лян Зяа Ий болон Польш улсын Олон улсын мэс засалчдын холбооны нарийн бичгийн дарга доктор Эдита Майдри нар багтжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *