Categories
мэдээ улс-төр

Олон улсын гэрээний тухай хуулийг дэмжив

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад
бодлогын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2016.11.15/ Олон улсын гэрээний
тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналуудаар
санал хураалгалаа.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Олон улсын гэрээний тухай
хуулийг 1993 онд баталж, 1998, 2012 онуудад тодорхой нэмэлтүүд оруулсан байдаг
аж.

Энэ хуулийн үйлчлэх хүрээ тодорхойгүйн улмаас олон улсын хувийн
эрх зүйгээр зохицуулах арилжааны гэрээ, хэлцлийн орчуулгын хяналтыг Гадаад
хэргийн яам хийдэг, олон улсын гэрээ үйлдэх хэл, гэрээний орчуулга хийх,
орчуулгын хяналт хийх харилцааны зохицуулалт бүрхэг учраас мөн тус яам бүх
гэрээний орчуулгыг хянан баталгаажуулдаг.

Олон улсын гэрээний эрх зүйн тухай Венийн конвенциор зөвшөөрсөн
олон улсын гэрээ байгуулах аргуудыг бүрэн тусгаагүй, үүний улмаас нэг гэрээнд
нэгдэн орох, соёрхон батлах зэрэг хоёр аргаар нэгдэн ордог, хоёр болон олон
талт олон улсын гэрээ байгуулах, хүчин төгөлдөр олон талт гэрээнд нэгдэн орох
процедурын зааг ялгааг нарийвчлан гаргаагүйн улмаас хүчин төгөлдөр гэрээнд
нэгдэн орох асуудлыг Засгийн газар, УИХ-аар хоёр удаа хэлэлцдэг, гарын үсэг
зурах шаардлагагүй, эсхүл боломжит хугацаа нь дууссан байхад гарын үсэг зурах
үүргийг УИХ-аас өгөх, гэрээг хэвлэн нийтлэх харилцааны зохицуулалт хангалтгүй
учраас гэрээнүүд хэвлэн нийтлэгдэггүй, ингэснээр шүүх хэрэглэх бололцоогүй
болдог, олон нийт гэрээний талаар төдийлөн ойлголтгүй байдаг зэрэг олон хүндрэл
байдаг аж.

Эдгээр нөхцөл байдлыг арилгах, хуулийн зохицуулалтыг тодорхой
болгох үүднээс Засгийн газар дээрх хуулийн төслийг боловсруулсан юм байна.

Уг хуулийн төсөлтэй холбогдуулан, санал хурааж дуусан, улмаар
чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж шийдвэрлэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *