Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг “Оддын хотхон” хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлана.
Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтой юм. Иймд иргэд та бүхэн өөрсдийн явах чиглэлийн автозамыг зөв сонгон, хөдөлгөөнд хүлээцтэй, соёлтой оролцохыг Замын Цагдаагийн албанаас анхаарууллаа.