Categories
мэдээ спорт

ОХУ-ын тамирчдыг Паралимпт оруулахыг хоригложээ

ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев сэргээшийн асуудлаас болоод паралимпт Оросын тамирчдыг оруулахгүй гэснийг “Увайгүй шийдвэр, хүчирхэг өрсөлдөгчдөө зайлуулах гэсэн явуургүй оролдлого” гэв. Өнгөрсөн мягмар гаригт Олон Улсын Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын тамирчдыг паралимпд оруулахыг хориглосон шийдвэр гарсан юм. “Энэ талаар ОХУ-ын Паралимпийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Строкин “Тамирчдын сэтгэл санаа маш хүнд байна. Яагаад гэвэл тэд чинь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Энэ бол тэдний өөрийгөө ухамсарлах, амьдралдаа ямар нэг юманд хүрэх ганц боломж нь юм” гэв.

ОХУ-ын Паралимпийн зургаа удаагийн аварга Роман Петушков энэхүү шийдвэрийг “Энэ бол хүнлэг бус явдал төдийгүй доромжлол” юм гэв. ОХУ-ын тамирчид 2014 оны Өвлийн олимпоос нийт 80 медаль авч байсны 30 нь алт байжээ.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *