Categories
гадаад мэдээ

ОХУ-ын ихэнх тамирчид допингийн хэрэгтэй хамааралгүй гэв

ОХУ-ын засгийн газраас ивээн тэтгэсэн допингийн хөтөлбөртэй холбогдуулан тус улсын тамирчдыг Паралимпд оролцохыг хориглосон. Уг шийдвэртэй холбогдуулан ОХУ-ын Паралимпын хорооны ерөнхийлөгч Владимир Лукин мэдэгдэл хийжээ.

Тэрээр “Олон улсын Паралимпын гаргасан дээрх шийдвэрт балмагдаж байгаагаа дурьдлаа. ОХУ-ын Паралимпын тамирчдын дийлэнх нь допингийн хэрэгтэй ямар ч холбоогүй боловч тэд Рио-де-Жанейро хотноо болох Паралимпын наадамд оролцох эрхээ хасуулсан аж. Дэлхийн допингийн эсрэг агентлагийн мөрдөн шалгалтын дүн гарахаас өмнө олон улсын Паралимпын хороо тамирчдад шийтгэл оногдуулсаныг буруушааж байна. Уг шийдвэртэй холбогдон ОХУ хууль ёсны арга хэмжээ авна” гэж мэдээллээ. Мөн нэр төр цэвэр тамирчдын эрхийг хамгаалах нь хамгийн чухал бөгөөд тэднийг “Рио 2016” наадамд оруулах хэрэгтэй хэмээн мэдэгджээ.

Б. ЭРДЭНЭ-ОЧИР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *