Оросын эрх баригчид байлдааны ажиллагаа, тэр дундаа Украины дайнд оролцсон ахмад дайчдын хүүхдүүдийг их дээд сургуульд элсүүлэх 10 хувийн квот тогтоох саналыг хэлэлцэж байгаа гэнэ. Энэ саналыг хэлэлцүүлэхээр Төрийн думд оруулсан гэж Интерфакс агентлаг мэдээлжээ.
Оросын нутаг дэвсгэрээс гадна байлдааны даалгавар биелүүлж яваад амь үрэгдсэн, тахир дутуу болсон эсвэл Оросын Баатар цол хүртсэн ахмад дайчдын хүүхдүүдийг квотоор сургахаар саналд тусгагдсан байна. Түүнчлэн тэднийг дунд сургуульд суралцах хугацаандаа их дээд сургуулийн бэлтгэл дамжаанд үнэ төлбөргүй сургах боломжийг бүрдүүлэх гэнэ.
Мөн ахмад дайчдын хүүхдүүд шалгалтгүйгээр их дээд сургуульд элсэн орох боломжтой болохын дээр “цэргийн алба хаагч эцэг эхийнхээ зам мөрөөр мөшгих” гэж байгаа хүүхдүүд элсэлтийн ерөнхий шалгалт өгөөд л цэргийн сургуульд элсэх боломжийг олгохоор төлөвлөж байгаа гэнэ.