Categories
мэдээ нийгэм

Ойрын хоёр хоногтоо уулархаг нутгаар бороо орно DNN.mn

Малчид, иргэдэд зориулсан мэдээ:

Ойрын 2 хоногтоо уулархаг нутгаар бороо орж, нутгийн хойд хэсгээр сэрүүхэн байна.

2023 оны 09 дүгээр сарын 09-нөөс 09 дүгээр сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

9-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 9, 10-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүхэн Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4…+1 градус, өдөртөө +11…+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +22…+27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +15…+20 градус, өдөртөө +28…+33 градус, бусад нутгаар шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +16…+21 градус дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *