Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр өчигдөр шөнө нийт нутгаар цас ороогүй, цаг агаар тогтуун байсан бөгөөд хүйтний эрч хэвээр хадгалагдаж Завхан, Идэр, Тэс голын хөндийгөөр 45-50 хэм, Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Байдраг, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 39-44 хэм, Монгол-Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 23-28 хэм, Их нууруудын хотгор, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд болон зүүн өмнөд хэсэг, Онон, Улз голын хөндий, Дорнодын тал нутгаар 28-33 хэм, бусад нутгаар 33-38 хэм хүйтэн хонолоо.

Үүнээс Увс аймгийн Зүүнговь сумын нутгаар -50 хэм хүрч хүйтэрсэн байна.

Ойрын өдрүүдэд хүйтний эрч чанга хэвээр байх бөгөөд цаашид энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 24-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, 25-нд Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Мөн энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 24-29 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 20-25 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байх төлөвтэй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *