Ирэх сарын 2, 3-нд АНУ-ын Сан Диего хотод 76,000$-ын шагналын сантай дэлхийн шилдэг 24 тамирчны дунд явагдах “Extreme Memory Tournament” ой тогтоолтын тэмцээнд манай улсаас Монголын Оюун Ухааны академийн 5 тамирчин, дасгалжуулагч, шүүгчийн хамт өнөөдөр тус улсыг зорьж байна.
Багийн бүрэлдэхүүнд:
- Х.Хатанбаатар (ОУ-ын шүүгч)
- Б.Баасандорж (Дасгалжуулагч)
- Ой тогтоолтын Их Мастер С.Цогбадрах (Дэлхийн аваргын алтан медальт, Ой тогтоолтын дэлхийн 3 дээд амжилтын эзэн)
- Ой тогтоолтын Их Мастер С.Акжол (Дэлхийн аваргын мөнгөн медальт)
- Т.Мягмарсүрэн (Цээж бодолтын дэлхийн цомын алтан медальт)
- Э.Энхмөнх (Ой тогтоолтын өсвөрийн дэлхийн аварга)
- Т.Энхжин (Ой тогтоолтын ОУ-ын аварга)
Тус тэмцээнд оролцох улс болон тамирчдын тоог тус тусад нь харуулбал:
- Герман (7 тамирчин)
- Монгол (5 тамирчин)
- Швед (3 тамирчин)
- Англи (3 тамирчин)
- АНУ (3 тамирчин)
- Филиппин (2 тамирчин)
- Норвеги (1 тамирчин)
Тамирчид зоонд хуваагдаж тэмцээн нэгийн эсрэг нэг (head to head) явагдах бөгөөд www.extremememorytournament.com сайтаар онлайн шууд дамжуулах аж.