Categories
мэдээ нийгэм

Одоогийн байдлаар 130 гаруй мянган га талбайд тариалалт хийжээ

Өнөөдрийн байдлаар нийтдээ 130.2 мянган га-д тариалалт хийснийг Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ.

Үүнээс 115.6 мянган га-д үр тариа, үүнээс 112.7 мянган га-д улаанбуудай, 1.8 мянган га-д төмс, 0.8 мянган га-д хүнсний ногоо, 1.4 мянган га-д малын тэжээл, 10.4 мянган га-д тосны ургамал тариалсан бөгөөд явц 32.5 хувьтай байна.

Тариалалтын явц Хөвсгөл, Хэнтий, Орхон, Булган, Өвөрхангай аймгуудад 48.4-76.7 хувьтай байгаа бол Сэлэнгэ, Төв, Дорнод аймгуудад 33.4 -34.7 хувьтай, бусад аймгуудад 25.0-28.3 хувьтай байгаа аж.

Тариалалтын явцыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үр тариа 8.0 хувиар илүү байгаа бол төмс, хүнсний ногооны тариалалт өнгөрсөн оны мөн үеийн түвшинд байгаа юм.

Хаврын тариалалтад зориулан Тариалан эрхлэгчдийг дэмжих сангаас 189 аж ахуйн нэгж, иргэнд 3.8 мянган тонн буудайн үрийг 20 хувийн, Улсын нөөцийн салбараас 4.0 мянган тонн буудайн үрийг 30 хувийн урьдчилгаатайгаар олгож, үрийн хангамжийг бүрдүүлсэн байна.

Харин 445 аж ахуйн нэгж, иргэнд 1740 тонн шатахууныг 50 хувийн, 324 аж ахуйн нэгж, иргэнд 67.9 тонн ургамал хамгааллын бодис, 1.0 мянган тонн эрдэс бордоог 30 хувийн урьдчилгаатай олгож, дэмжлэг үзүүлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *