Жил бүрийн наадмаар уламжлал болон зохион байгуулагддаг “Оддын бэсрэг наадам” энэ жил “Сүүж-Уул”-ын энгэрт өнгөтэй сайхан болж өндөрлөлөө. Ард түмнээ баярлуулах гээд тун зав муутай байдаг урлагийнхан маань жилдээ ганц цугларч баярладаг баяр нь “Оддын бэсрэг наадам” юм. Энэ жилийн наадамд цагдаагийн “Сүлд” чуулгын уран бүтээлчид АЖ А.Долгор, МУГЖ С.Вандан, МУГЖ Д.Дуламсүрэн, МУГЖ У.Далантай, МУГЖ С.Эрдэнэцэцэг, МУСТА М.Бямбажав, цагдаагийн “Дурсамж” хамтлаг, зохиолын дууны залуу уран бүтээлчид оролцлоо. Энэ жил 80 жилийн ой нь тохиож буй “Сүлд” чуулгын уран бүтээлчид тун ч азтай бас хүчтэй байлаа. “Оддын бэсрэг наадам”-ын бөхийн түрүүг “Сүлд” чуулгын дуучин, цагдаагийн ахлах ахлагч Ц.Амарболд, эмэгтэй сур харвааны түрүүг дуучин Ж.Үржинханд, эрэгтэй сур харвааны түрүүг дуучин, цагдаагийн ахлагч Э.Нямхүү, 2-р байрыг дуучин, цагдаагийн ахлах ахлагч Ц.Амарболд нар, хурдан морины уралдааны 3-р байрыг дуучин, цагдаагийн ахлагч Г.Дарханбаатар нар авлаа.