Categories
мэдээ нийгэм цаг-үе

Одоогийн байдлаар 57 мянга гаруй малчин өрхөд өвс, тэжээл хүргэжээ DNN.mn

Өнөөдрийн байдлаар 118 өрхийн гэр хашааг цаснаас гаргаж, 41 айлыг нүүлгэн шилжүүлсэн.

Өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн 15 аймгийн 3963 малчин өрхийг түлээгээр хангаж, 5506 иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Мөн 1524 өрхөд хоол хүнсний тусламж үзүүлсэн, 57260 өрхөд өвс тэжээл хүргэх ажлыг зохион байгуулжээ. 15 аймгийн хэмжээнд зам даваа хаагдсан айл өрхүүд рүү зам гаргах ажиллагааг шуурхайн зохион байгуулан ажиллаж байгаа аж.

Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар аймаг, орон нутгийн онцгой комисс, төрийн цэргийн байгууллагууд, ААН-ээс дайчлан ажиллуулж буй техник хэрэгслийн хүчээр 88334 километр зам гаргажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *