Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт буюу энэ сарын 8-14-нд нийслэлийн 7 дүүрэг, 19 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 100 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн ОБГ-ын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 17 иргэний амь насыг аварчээ. Харамсалтай нь гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 26 хүн нас барж, 3 хүн гэмтэж бэртсэн байна.
Нийт дуудлагын 53 нь гал түймэр, 35 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 11 нь ус цаг уурын, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байсныг ОБЕГ мэдээлжээ.