Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Охиндий багийн Орхон голын гүүр гэдэг газар “Приус-20” загварын суудлын автомашин гүүрний хашлага даван унаж, живсэн гэсэн дуудлага аравдугаар сарын 11-ний өдрийн 8:13 цагт цагдаагийн байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, ар гэрийнхэн аравдугаар сарын 12-ны өдрийн 8:00 цагаас 19:30 цаг хүртэл иргэн 31 настай Ш-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Улмаар эрэн хайх ажиллагааг анх осолдсон газраас хойд зүгт 8 км-т гурван удаа, Шаамарын салаа гэдэг газар хүртэл, хойд зүгт 15 км-т Нарсан сүүл гэдэг газар хүртэл дөрвөн удаагийн давтамжтайгаар, нийт 84 км-т явганаар болон завиар урсаж, мөн таван метрийн гүнд хоёр удаа шумбалт хийж зохион байгуулсан. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.