Categories
мэдээ нийгэм

ОБЕГ: Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээ

ОБЕГ-ын алба хаагчид наадмын өдрүүдэд 251 иргэний амь насыг аварчээ : Тал  нутгийн цахим мэдээлэлийн сайт

1.Цаг агаар:

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутгаар, төвийн аймгуудын баруун хэсгээр бороо болон нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 1-6 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс голын хөндийгөөр 5-10 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Их төлөв цэлмэг. Салхи баруун хойноос 5-10 м/с, өдөртөө 12-14 градус дулаан байна.

Төлөв байдал: 8-ны өдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-ний баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо болон нойтон цас, 10-ны өдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-ний өдөр нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-ны өдөр зарим газраар 12-14 м/с, 9-ний өдөр нутгийн баруун хэсгээр, 10-ны өдөр ихэнх нутгаар, 11-ний өдөр нутгийн зүүн хагаст зарим үед 16-18 м/с хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. 10-ны өдөр нутгийн баруун хагаст, 11-ний өдөр ихэнх нутгаар хүйтэрнэ.

2. Гал түймэр:

– Хувийн өмчид гарсан: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын 13 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид 1 км замыг туулан 08:20 цагт очиж, иргэн И-ийн эзэмшлийн 4х5 метрийн хэмжээтэй байшин, эд хогшил шатаж байсныг 30 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Залуусын хорооллын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 08:51 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах, 64 дүгээр ангийн алба хаагчид 4 км замыг туулан 08:56 цагт очиж, иргэн Б-ийн эзэмшлийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн хананы хэсэг шатаж байсныг 25 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Ээж хайрханы 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 12:29 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 9 км замыг туулан 12:40 цагт очиж, иргэн Д-ийн эзэмшлийн 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг болон үүдний амбаар шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 46 гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 18:11 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 18:20 цагт очиж, иргэн М-ын эзэмшлийн 12х24 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хананы хэсэг шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хороо, 10 дугаар байранд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.07-ны өдрийн 05:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 05:07 цагт очиж, тус тоотод иргэн Я-ын эд, хогшил шатаж байсныг 10 минут ажиллаж унтраасан.

Хэнтий аймгийн Хэрлэн сумын Хийд баг дахь “Оч“ худалдааны төв алт, мөнгөний дарханы өрөөнд гал гарч байна гэсэн дуудлага 10.06-ны өдрийн 07:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 32 дугаар ангийн алба хаагчид 0.7 км замыг туулан 07:17 цагт очиж 3х4 метрийн хэмжээтэй өрөөний таазны хэсэг шатаж байсныг 31 минут ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Борхой багийн 3 дугаар гудамжинд иргэн Б-ын 12х16 метрийн хэмжээтэй байшин шатаж байна гэсэн дуудлагыг 10.06-ны өдрийн 15:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчид 2 км замыг туулан 15:48 цагт очиж, дээврийн хэсэг шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

3.Ой, хээрийн түймэр:

Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Хар цайн гүнбэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 180 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 41 км/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 18:27 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 50 дугаар ангийн алба хаагчид, Зэд, Хантай, Бүтээлийн нурууны Дархан цаазат газрын ажилтнууд ажиллаж, 10.06-ны өдрийн 16:10 цагт бүрэн унтраасан. /Түймэрт урьдчилсан байдлаар 120 га талбай шатсан/

4.Эрэн хайх, аврах ажиллагаа:

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн “Улаан-Хад” гэдэг газар /Мандал сумаас зүүн зүгт 150 км-т, Ерөө сумаас зүүн урд зүгт 200 км-т/Тус аймгийн Мандал сумын харьяат иргэн Ц/65 настай, эрэгтэй/, С/47 настай, эрэгтэй/ нар 09.26-ны өдөр самар түүхээр яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.05-ны өдрийн 06:05 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 19 дүгээр анги, тус сум дахь Цагдаагийн хэлтсийн алба хаагчид, ар гэрийнхэн 10.06-ны өдрийн 07:30 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 14:20 цагт иргэн Ц-г “Улаан хад” гэдэг газраас хойд зүгт 12 км-т уулнаас эсэн мэнд олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн. Иргэн С-ийг эрэн хайх ажиллагааг “Улаан хад” гэдэг газар 5 км-ын радиуст зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт түр зогсоосон. 10.07-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн.

Дорнод аймгийн Баян-Уул сумын Заяат багийн “Ар хонхор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 220 км-т, сумын төвөөс зүүн зүгт 20 км-т/Тус сумын харьяат иргэн Т/51 настай, эрэгтэй, сэтгэцийн эмгэгтэй/ 09.23-ны өдрийн 10:00 цагийн орчим уулнаас эмийн ургамал түүнэ гэж гэрээсээ явганаар гарч яваад сураггүй болсон тухай дуудлагыг 10.06-ны өдрийн 13:10 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд мөн өдрийн 14:00 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *