Categories
гадаад мэдээ

Обамаг буруутгасан цагдаа шуугиан тарив

АНУ-ын Нью-Жерси мужийн Хелметт хотын 58 настай цагдаагийн албан хаагч Ричард Ресин Ерөнхийлөгч Барак Обама Үндсэн хууль зөрчдөг учир би ч Үндсэн хуулийг мөрдөхгүй гэжээ. Түүний үг тус улсад ихээхэн шуугиан тариад байна.

Яагаад ингэж хэлсэн гэхээр тус хотын оршин суугч Стив Вронко амьтад асрах газрын шинэчлэлийг шүүмжилж, дүрс бичлэг авч байсан гэнэ. Тухайн үед цагдаагийнхан түүн рүү ирж, бичлэг авахаа зогсоохыг хүсчээ.

Харин Стив Вронко АНУ-ын Үндсэн хуулийн дагуу олон нийтийн газар дүрс бичлэг авах эрхтэй гэсэн ч цагдаагийн албан хаагч Ричард Ресин “Обама Үндсэн хуулийг устгасан учраас тэр Үндсэн хуулийг би дагахгүй” гэжээ.

Түүнийг энэ яриа Стивийн дүрс бичлэгийн камерт бичигдэж, улмаар Reddit хэмээх мэдээллийн цахим хуудаст тавигдсан даруйдаа маш олон хүн үзжээ. Харин “интернэт од” болсон Ричард Ресин ажлаасаа халагдсан гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *