Categories
мэдээ нийгэм

О.Нарантуяа: Гудамжинд 16 жил дуулж бүжиглээд өөрийн гэсэн байшинтай болсон

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн О.Нарантуяа өнөөдөр төрийн гурван өндөрлөгөөс тусламж хүсч мэдэгдэл хийлээ.

О.Нарантуяа 1991 онд түүний нөхөр зуурдаар нас барахад нэг сартайгаас арван нэгэн нас хүртэлх зургаан хүүхэдтэйгээ үлдсэн байна. Тэрээр “Одоогийнх шиг хүүхдийн мөнгө олгодоггүй, картын бараа ч байхгүй тийм үед олон хүүхэд төрүүлсэн миний хохь болсон. Ганц би биш олон эмэгтэйчүүд, хүүхдүүд гудамжинд гарсан. Хүүхдүүдээ сургууль завсардуулахгүйг хичээж байсан боловч идэр есийн хүйтэнд дулаан хувцасгүй, нөхөх ч боломжгүй уранхай гуталтай. Энэ гачигдлаа сургуулийн удирдлагад хэлэхэд үл ойшоон сургууль завсардсан. Хүүхдүүд мааньхоол тэжээлийн дутагдалд орохын эрхэнд 1996 онд гэр бүлээрээ концерт бэлтгэж “Сэлэнгийн долгио” чуулгын дарга, улсын гавьяат жүжигчин Баадайжав тэргүүтэй мэргэжлийн дуу хөгжмийн багш нарт шалгуулж тэдний зүгээс сайшаал хүлээн авсан. Үүнээс хойш гудамжинд 16 жил дуулж бүжиглэж өөрийн гэсэн байшинтай болсон. 2003 онд охин маань бамбай булчирхайн хурц хордлогод орж 2004 оны аравдугаар сард хэвтэрт ороход эмч нар эдгэх боломжгүй гэсэн хэдий чолсон орлогоороо охиноо хөл дээр нь босгож авсан. Одоо охин маань ээрч гацаж ярьдаг ч дуулахдаа зүгээр дуулдаг. “Дуулим хорвоог уяртал дуулсаар эдгэнэ” гэж хэлэх дуртай” хэмээн ярьсан юм.

Хүнд хэцүү амьдралыг туулж өнгөрүүлсэн О.Наранцэцэг ард түмэндээ баярлаж талархдагаа илэрхийлж, төрийн түшээдээсээ тусламж хүссэн юм.

М.Болор-Оюун

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *