Categories
мэдээ улс-төр

О.Баасанхүү: Энэ хуулиар зөвхөн МАН-ын гишүүн л Ерөнхийлөгчид нэр дэвших боломжтой

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид тавьж байгаа нөхцөлийг эсэргүүцэж байгаагаа мэдэгдлээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь энэ хуулийн 6.3 заалтаар бол Монгол Улсын уугуул иргэн, сүүлийн таван жил байнга эх орондоо оршин суусан, 45-аас дээш насны байна гэж заажээ.

Энэ хуулийн заалтаар бол одоогийн төр барьж байгаа МАН-ын хүн л Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохоор байна гэлээ. Мөн тэрбээр МАХН-ын байрны үүдний танхимд хэвлэлийн хурлаа хийсэн бөгөөд энэ талаараа дургүйцлээ илэрхийлэн дараа хэвлэлийн хурал хийхдээ тусдаа байр түрээсэлж хийхээс өөр аргагүй болж байх шиг байна гэсэн юм. Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *