УИХ дахь Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ.
О.Алтангэрэл “НҮБ-аас Худал мэдээлэл тараах гэмт хэгийн хал гэдэг зөвлөмжийг өгсөн ч өнөөдөр хүртэл халсангүй. “Мөрдөн шалгах ажиллагааг мэдсэн хүнийг ял шийтгэнэ” гэж хуулийн төсөлд орсон нь сэтгүүлчид, иргэдийг шалгах хуулийн цоорхой нээгдэж байна
2022 оны байдлаар 300 гаруй эрүүгийн хэрэг нээж шалгаснаас 10 орчим нь шүүхээр шийдэгдсэн байдаг. Үүнийг тайлбарлавал худал мэдээлэл тараах гэсэн том малгайн доор үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийн эсрэг эрүүгийн хэрэг нээдэг. Дахин дахин дуудаж, залхаан цээрлүүлэх, энэ хугацаанд гомдол гаргагч нь тохирох, уучлал гуйвал гомдлоо татна гэдэг. Нэг ёсны энэ гэмт хэргийг хянан шийдвэрлэж байгаа процесс нь үзэл бодлоо илэрхийлсэн сэтгүүлчид болон иргэдийг залхаан цээрлүүлэх шинжтэй, мөрдөн байцаах байгууллагын ачааллыг нэмэгдүүлж байна гэсэн дүгнэлт гарч байгаа” гэв.