Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны хурлын үеэр Санхүүгийн зах зээлийн газраас мөнгөний бодлогын хэрэгжилтийн талаар танилцууллаа.
Манай улсын нүүрсний экспорт нэмэгдэж байгаатай холбоотойгоор гадаад валютын орох урсгал өсжээ. Тодруулбал, нүүрсний экспорт энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 1 тэрбум ам.доллароор нэмэгдэж, цэвэр дүнгээр гадаад валютын урсгал 579 сая ам.долларт хүрчээ.
Улмаар гадаад валютын улсын нөөц энэ оны 3 дугаар сард 4.9 тэрбум ам.долларт хүрч, импортын 6.7 сарын хэрэгцээг хангах түвшинд байгааг танилцуулав. Гадаад валютын орох урсгал сайжирсантай холбоотойгоор Төв банкны үнэт цаасны үлдэгдэл энэ оны 4 дүгээр сард 9.7 их наяд төгрөгт хүрч нэмэгдсэн байна.