Categories
мэдээ нийгэм

Нутгийн хойд хэсгээр хур тунадас орж сэрүүснэ

Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар хур тунадас орж сэрүүснэ.

Энэ сарын зургаанд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар хур тунадас, долоонд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, найманд нутгийн зарим газраар, есөнд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

Салхи зургаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Зургаанд ихэнх нутгаар, долоонд нутгийн зүүн хэсгээр сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар дулаарна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *