Categories
мэдээ нийгэм

Нүхэнд хүүхэд унаж нас баржээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтэд устай нүхэд бага насны хүүхэд унаж нас барсан хэрэг гарчээ. Уг хэрэг өнгөрсөн баасан гаригт болсон байна.

Цагдаа нарын шалгалтаар Эмээлтийн полигоны дугаар тоотын гадна байх дөрвөн метр орчим гүн устай нүхэнд зургаан настай эрэгтэй Э унаж амиа алджээ.

Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтэст шалгаж байна. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй тоглуулж наадуулахаас эцэг эхчүүд сэргийлээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *