Монгол Улсын Засгийн газар болон НҮБ-аас хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээ 2023-2027” баримт бичгийн хэрэгжилтийг хангах Засгийн газар болон НҮБын хамтарсан Удирдах хорооны өргөтгөсөн хурал өчигдөр Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд боллоо. НҮБ-ын Суурин зохицуулагч, Гадаад харилцааны яам, Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга нар хамтран удирдсан энэхүү хурлаар Монгол Улсын тогтвортой, хүртээмжтэй, ногоон хөгжлийг дэмжихэд чиглэсэн НҮБ-ын хамтын ажиллагааны хүрээнд гарч буй тогтвортой хөгжлийн ахиц дэвшил, үр дүнг хэлэлцэв. НҮБ-ын суурин болон суурин бус 24 агентлаг 2023-2027 онд хамтран хэрэгжүүлэх Тогтвортой хөгжлийн хамтын ажиллагааны хүрээний стратегийн тэргүүлэх чиглэлүүдийг “Хүний хөгжил, сайн сайхан байдлыг хангах”, “Ногоон, хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг дэмжих”, “Хүн төвтэй засаглал, эрх зүйт ёс, хүний эрхийг дээдлэх” гэсэн гурван үндсэн чиглэлээр тодорхойлсон. Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар дээрх зорилгуудын хүрээнд НҮБаас хэрэгжүүлсэн үйл ажиллагааны 2023 оны үр дүнгийн тайланг танил цууллаа. 2023 онд НҮБ-ын системийн байгууллагууд хамтран нийт 51.4 сая ам. долларын санхүүжилт бүхий 158 төсөл хөтөлбөрийг хэрэг жүүлсэн байна. Тухайлбал, хүн амын эрүүл урт наслах, амьдралын чанарыг сайж руулах зорилго бүхий хө төл бөрийн үр шимийг 250.000 гаруй ахмад настан, хот суурин газрын ундны ус, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртсэн байна. Түүнчлэн, дотоодын нэмүү өртгийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэмжлэгийн үр дүнд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт нэмэгдэж, ингэний сүүн бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ. Гамшгийн эрсдэл, үер усны аюулаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотын гэр хороололд барьсан үерийн хамгаалалт далан, ариун цэврийн байгууламжийг сайжруулах хөтөлбөрийн үр шимийг 71.000 гаруй иргэд хүртжээ. Доройтсон газрыг сэргээх, бэлчээр хамгаалах үйл ажиллагааны үр дүнд нийт 49.000 гаруй га бэлчээрийг нөхөн сэргээж, 82.000 гаруй га талбайд бэлчээр ашиглалтыг сайжруулах сайн туршлагыг нэвтрүүлж байна. Сонгуульд нэр дэвшүүлэхдээ аль нэг хүйсийн квотыг 30аас доошгүй хувьд хүргэх тухай нэмэлт өөрчлөлтийг Сонгуулийн тухай хуульд тусган батлахад НҮБ-ын бодлогын зөвлөмж, дэмжлэг чухал үүрэг гүйцэтгэсэн. Удирдах хорооны хурлыг хааж хэлсэн үгэндээ НҮБын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра НҮБ нь Монгол Улсын хэнийг ч хөгжлөөс орхихгүй, эрх тэгш, хүртээмжтэй тогтвортой хөгжлийг хангахад Монгол Улсыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.