НҮБ ирэх 2022 онд дэлхийн даяар 274 сая хүнд хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа тухай тайлан гаргажээ.
Энэ үзүүлэлт нь өнгөрсөн онтой харьцуулахад 17 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Ажиглагчид дээрх үзүүлэлт өсөх болсон гол шалтгааныг цар тахлын хүн төрөлхтөнд үзүүлж байгаа сөрөг нөлөөтэй холбон тайлбарлажээ.
Уг тайланд Йемен, Сири зэрэг
Мөн дэлхийн 43 орны 45 сая хүнд өлсгөлөнгийн аюул нүүрлэж болзошгүй байна. НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан хэлтсийн мэдээлж байгаагаар уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой хямрал нь юуны түрүүнд, хүн амын хамгийн эмзэг бүлэгт илүү хүчтэй нөлөөлж болзошгүй байна. Нөгөө талд дэлхийн олон оронд улс төр болоод эдийн засгийн тогтворгүй байдал нь иргэдийн эрүүл аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлжээ.
Тухайлбал, Йемен, Сири энэ хоёр улсад иргэний дайн үргэлжилсээр байгаа нь ард иргэдийг туйлдуулж байгааг тэмдэглэсэн байна. Яаралтай тусламж шаардлагатай байгаа орнуудын жагсаалтад Афганистан, Этиоп зэрэг улсын иргэд ч багтаж байна. Талибан Афганистанд хяналтаа тогтоосноос хойш тус улсад эдийн засгийн хямрал дээд цэгтээ хүрчээ.
Харин Этиоп улсад Засгийн газар болон үндэсний цөөнхийн хүчний хооронд тэмцэл үргэлжилсээр байна.