2022 оны I улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж дуусжээ. I улиралд 1,136,755 иргэнд 57.5 тэрбум төгрөгийг буцаан олгосон байна.
Буцаан олголтоо авсан иргэдийн 39.9% нь 20,000 хүртэлх төгрөгийн, 0.3% буюу 3,268 иргэн нэг сая төгрөгөөс дээш урамшуулал авчээ.
Хэчнээн иргэн хэдэн төгрөг буцааж авсныг Татварын Ерөнхий Газраас доорх байдлаар харуулсан байна.
Харин 43,612 иргэн буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлжээ.
НӨАТ-ын буцаалтыг олгох журмаас:
- Нэгдүгээр улирлын буцаан олголтыг дөрөвдүгээр сард,
- Хоёрдугаар улирлын буцаан олголтыг долдугаар сард,
- Гуравдугаар улирлын буцаан олголтыг аравдугаар сард,
- Дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг дараа оных нь нэгдүгээр сард олгодог журамтай.
Монгол Улсын иргэд НӨАТ-ын буцаан олголтоор тухайн улиралд худалдан авсан барааны нийт дүнгийн 2%-ийг буцаан авдаг болоод зургаан жил болж байгаа юм.