Categories
мэдээ нийгэм

Ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгджээ

Энэ
онд ноос, ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт нэмэгдсэн бол хагас
боловсруулсан бүтээгдэхүүний экспорт зарим төрөлд буурсан байна. Тухайлбал
самнасан ноолуурын экспорт 30 хувиар буурч, 24 сая ам.доллар болжээ. Харин
үйлдвэрлэл нь 32 хувиар нэмэгдэж, 434.6 тонн болжээ. Ноолуур нь Монгол Улсын
экспортын зургаан хувийг бүрдүүлдэг бөгөөд нэг хувийг самнасан ноолуур, таван
хувийг угаасан ноолуурын экспорт бүрдүүлдэг аж. Экспортын орлогыг нэмэгдүүлэх
үүднээс төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй татварын бодлогоор дэмжлэг
үзүүлж байгаа юм. Тухайлбал, энэ оны наймдугаар сараас эхлэн ноос, ноолуур,
арьс ширээр хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспортод гаргасан НӨАТ-ын хувь,
хэмжээг тэглээд байна. Үндэсний Статистикийн хорооны мэдээллээс харахад ноос,
ноолуураар хийсэн эцсийн бүтээгдэхүүний экспорт энэ оны эхний найман сард 30
гаруй хувиар нэмэгдэж, 173.2 тэрбум төгрөгт хүрсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *