Categories
мэдээ нийгэм

Номын худалдаачид шинэ тохилог ажлын байртай боллоо

Нийслэлийн Засаг Даргын санаачилгаар олон жилийн турш Арслантай гүүр орчимд хуучин номын задгай худалдаа эрхэлдэг байсан иргэд тохилог байранд үйл ажиллагаа явуулдаг боллоо. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны санхүүжилтээр 128 сая төгрөгөөр “Жаргалан төмөр” ХХК 36 метр урттай, 9 метрийн өргөнтэй төмөр карказан сендвичин барилгыг барьж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Тус худалдааны төв 57 лангуутай бөгөөд монгол инженерийн бүтээлээр инженерийн шугам сүлжээ, дулаан цахилгаан асуудлыг 5 дахин хэмнэлттэйгээр, богино хугацаанд хийж гүйцэтгэжээ. Тохилог байрыг номын худалдаачдад хүлээлгэн өгөх үеэр Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Юуны өмнө худалдаачид маань тав тухтай, шинэ ажлын байранд ажлаа эхлэх гэж байгаад баяр хүргэе.Энэ ажлыг хийж гүйцэтгэсэн “Жаргалан төмөр” ХХК болон цахилгааныг 5 дахин хэмнэсэн бүтээл хийсэн доктор залууд талархал илэрхийлье. Худалдаачид маань өөрсдөө ярьж тохироод гаднах талбайгаа тохижуулвал илүү олон үйлчлүүлэгчтэй болох боломжтойг онцлон хэллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *