Бүх салбар ногоон бизнес рүү шилжвэл ирээдүйд ашиг орлого олох боломж бий.
Олон улсад аливаа санхүүжилт босгоход тухайн бизнес нь байгаль орчинд ээлтэй, цэвэр технологи ашигладаг эсэх нь хамгийн чухал үзүүлэлтүүдийн нэг болсоор байгаа аж.
Энэ хүрээнд бизнесийг дэмжих хамгийн том эх сурвалж бол банк санхүүгийн байгууллагуудын санхүүжилт билээ. Манай улсын банкны салбараас олгож буй хамгийн түгээмэл ногоон бүтээгдэхүүн нь эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны ипотекийн зээл юм. Мөн байгальд ээлтэй ногоон барилга, автомашин, худалдан авалтын зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож буй юм.
Ногоон худалдан авалт хийнэ гэдэг ижил төстэй бусад бүтээгдэхүүнтэй харьцуулахад байгалийн нөөцийг бүрэн дүүрэн ашигласан, байгаль орчны бохирдол багатай бүтээгдэхүүн сонгохыг хэлж буй.
Ногоон зээлд хамрагдсанаар Харилцагч таны эко хэрэглээг дэмжнэ;
Харилцагч та байгальд ээлтэй эко бүтээгдэхүүн сонгосноор агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна;
Зээлийн уян хатан таатай нөхцөл;
Бага хүүгээр, урт хугацаатай зээл авах боломжтой.
Тодорхойлох боломжтой орлогоороо банкнаас тавьж буй шалгуурыг хангах, эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөрөө төлөх боломжтой байх;
Зээл хүсэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нь хугацаа хэтэрсэн зээлийн үлдэгдэлгүй байх;
Цалингийн орлоготой бол сүүлийн 6 сараас доошгүй хугацаанд тухайн байгууллагад ажилласан байх;
Бизнесийн орлоготой бол тухайн бизнесийг сүүлийн 6 сарын хугацаанд тогтвортой эрхэлсэн байх;
Банк шаардсан тохиолдолд хөрөнгө барьцаалах, даатгуулах боломжтой байх;
Банк шаардсан тохиолдолд хамтран үүрэг гүйцэтгэгчтэй байх;
Бэлтгэн нийлүүлэгч байгууллагаас хэрэглээний лизингээр худалдан авах бараа бүтээгдэхүүнээ сонгож, үнийн нэхэмжлэхийг авсан байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Иргэний үнэмлэх эх хувиар, эсвэл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн/;
Цалингийн орлоготой бол: Нийгмийн даатгалын дэвтэр(Цалингийн орлого нь ХААН банкин дахь дансаар дамждаг тохиолдолд шаардлагагүй);
Бизнесийн орлоготой бол: Санхүүгийн баримт, бизнесийн орлого, үйл ажиллагааг тодорхойлох баримт, бусад баримт;
Бусад орлогыг тодорхойлох баримт;
Барьцаа хөрөнгийн бичиг баримтууд;
Бусад банк болон ББСБ-аас авсан үлдэгдэлтэй зээлийн гэрээ;
Худалдан авах бараа, бүтээгдэхүүний үнийн нэхэмжлэл;
Бусад.
Гэр хорооллын айл өрхийн иргэд цахилгаан халаагуур худалдан авах, гэр, байшин сууцаа дулаалах, жорлонгоо эко болгон шийдэхэд дэмжих зорилготой “Ногоон зээл” хөтөлбөр үргэлжилж байна.
Иргэдийн ногоон зээлийн бүтээгдэхүүнд:
* эрчим хүч хэмнэсэн цахилгаан халаагуур,
* стандартын шаардлага хангасан гэрийн сайжруулсан зуухнууд,
* гэр хорооллын бие засах газар, жорлонг шинэчлэх,
* гэр, байшингийн дулаалга,
* амины орон сууцны цэвэрлэх байгууламжийн шинэчлэл,
* мөн 100 хувийн цахилгаан хөдөлгүүртэй машин, бусад техник хэрэгсэл,
* цахилгаан дугуй, унадаг дугуй орж байна.
Тэгвэл компани, ААН-үүдэд зориулсан бизнесийн “Ногоон зээл”-д:
* байшин, гэр дулаалах материал үйлдвэрлэх юм уу худалдан нийлүүлж буй төсөл хөтөлбөрийг дэмжинэ
* нүүрсээр ажилладаг халаалалтын уурын зуухыг шинэчилж, цахилгаан болон хийн зуухаар солих, технологи, горимд нь өөрчлөлт оруулах,
* мөн халаалалтын зуухыг буулгаж сэргээгдэх эрчим хүчээр буюу газрын гүний дулаан, дулааны насос, нарны хавтан зэргээр халаах техник, тоног төхөөрөмж, хэрэгсэл худалдан авах, үйлдвэрлэхэд зориулан “Ногоон зээл”-ийг олгож байна.
Байгальд ээлтэй хүүний хөнгөлөлттэй төслийн зээл
Зээлийн бүтээгдэхүүний нэр | Валют | Зээлийн хүү | Хүүний хөнгөлөлт | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хэмжээ | Зээлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|
Цахилгаан халаагуурын зээл | МNT | 18% | 9% | 0% | 10 сая төгрөг хүртэл | 30 сар хүртэл |
Дулаалгын материалын зээл | МNT | 18% | 9% | 0% | 15 сая төгрөг хүртэл | 30 сар хүртэл |
Эко ариун цэврийн байгууламж | МNT | 18% | 15% | 0% | 10 сая төгрөг хүртэл | 36 сар хүртэл |
Сайжруулсан зуухны зээл | МNT | 18% | 9% | 0% | 3 сая төгрөг хүртэл | 30 сар хүртэл |
Ногоон зээл
Зээлийн бүтээгдэхүүний нэр | Валют | Зээлийн хүү | Хүүний хөнгөлөлт | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хэмжээ | Зээлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|
Эко автомашин /100 хувь цахилгаан хөдөлгүүрт/ | МNT | 19,2% | 9% | 0% | 30 сая төгрөг хүртэл | 30 сар хүртэл |
Цахилгаан скүүтер | МNT | 18% | 9% | 0% | 3 сая төгрөг хүртэл | 12 сар хүртэл |
Унадаг дугуй | МNT | 18% | 15% | 0% | 5 сая төгрөг хүртэл | 12 сар хүртэл |
Зээлийн үйлчилгээ-Төслийн зээл-Хүүний хөнгөлөлттэй ногоон зээл
Зээлийн бүтээгдэхүүний нэр | Валют | Зээлийн хүү | Хүүний хөнгөлөлт | Урьдчилгаа төлбөр | Зээлийн хэмжээ | Зээлийн хугацаа |
---|---|---|---|---|---|---|
Бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах зээл | МNT | 19,2% | 9% | 0% | 1 тэрбум төгрөг хүртэл | 60 сар хүртэл |
Жуулчны баазын дулаан алдагдлыг бууруулах | МNT | 18% | 9% | 0% | 1 тэрбум төгрөг хүртэл | 60 сар хүртэл |
Эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх хэмнэлтийн зээл | МNT | 18% | 9% | 0% | 1 тэрбум төгрөг хүртэл | 60 сар хүртэл |
Эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах зээл | МNT | 18% | 9% | 0% | 1 тэрбум төгрөг хүртэл | 60 сар хүртэл |
Байгальд ээлтэй ногоон тохижилт хийх зээл | МNT | 18% | 9% | 0% | 1 тэрбум төгрөг хүртэл | 60 сар хүртэл |