Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 15, гал түймрийн 38 дуудлага бүртгэгдэж, алба хаагчид 74 иргэний амь нас, нэг тэрбум 760 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллалаа.
Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар дулаарч цас, мөс эрчимтэй хайлж, усанд автах эрсдэл улам нэмэгдэж байна. Иймд шар усны үерт өртөж болзошгүй айл өрхүүд урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, анхаарал халамжаа бүү сулруулаарай.