Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа НИТХ-ын ээлжит бус хуралдаан хуралдаж эхэллээ. Уг хурал үдээс өмнө 11:30 цагт эхэлсэн ч НИТХ дахь МАН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. Сая НИТХ-аас Тооллогын комисс байгуулах тухай санал хурааж МАН-ын бүлгээс дөрөв, АН-ын бүлгээс нэг төлөөлөгчийг багтаан таван хүний бүрэлдэхүүнтэй комиссыг байгуулжээ. НИТХ-ын төлөөлөгчид хоёр нэр дэвшигчид нууцаар саналаа өгөх бөгөөд санал хураалтын дараа дүнг гаргаад Ерөнхий сайдад хүргүүлнэ.
Тооллогын комиссын гишүүдэд
- Д.Баярсайхан
- Ц.Сандаг-Очир
- Б.Сүхбаатар
- Ц.Одонтунгалаг
- Э.Бат-Амгалан