НИТХ-ын долоо дахь удаагийн сонгуулийн анхдугаар чуулган хуралдаж байна. Уг хурлаар Нийслэлийн ИТХ-ын сонгууль явуулсан дүн, бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгох, Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тоог тогтоож, Тэргүүлэгчдийг сонгох, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэх юм.
Хурлын эхэнд НИТХ-ын даргаар Ц.Сандуйг томилох асуудлыг хэлэлцэж байна.