Нийслэлийн иргэд өөрсдийгөө энэ том хотынхоо эзэд нь гэж боддог байх.Гэхдээ Улаанбаатар хотын жнхэнэ эзэд нь хар хэрээ, харин иргэд бид тэдний зоогийг нь бэлддэг албат төдий болоод удаж байна. Өнөөдөр хотод төдийгүй ойр орчмын хөдөө тал, ой, тайга, хээр хаана л бол хаана зөвхөн хэрээний төрлийн шувуу үлдсэн юм уу гэхээр сэтгэгдэл төрөх боллоо. Одоогоос хориод жилийн өмнө хотын захад гарахад олон зүйлийн шувууд нисэлдэн янз бүрийн сайхан дуу хоолойгоор жиргэдэг байсан бол харин одоо гагцхүү хэрээ гуаглах уйтгарт дууг та бид сонсох болж дээ.
Хэрээ нь дэлхийн бөмбөрцөгийн бараг бүх газартархан амьдардаг бөгөөд ялангуяа хар хэрээ ямар ч газар зохицон амьдрах чадвартай амьтан. Хойд мөсөн далайд ч тохиолдоно. Харин хүйтнээс Антрактид, дулаан орноосзөвхөн Шинэ Зеланди болон тэр хавийн арлуудаар тархаагүй гээд бод доо.
Дэлхий дээр хэрээний овогт20 төрөлд хамаарагдах 100 зүйл шувуу байдгаас манай оронд суурин 9, нүүдэллэн ирж өндгөлдөг 4 зүйл бий. Хэрээний овогт бидний сайн мэдэх алаг шаазгай, самарч шаазгай, ятга шаазгай, улаан хушуут, алагтуу, турлиах, хар хэрээ, хон хэрээ гэх мэт шувуу багтана.Зарим зүйлүүд нь хот суурин, хүн бараадан амьдардаг. Учир тэд хүнтэй адил элдэвидэштэн юм.Энэ нь ногоо, жимс, махны үлдэгдэл хогоор хооллоно гэсэн үг. Мөн амьтны сэг зэм, жижиг сээр нуруутан амьтан, шавьж, ургамлын үр тариагаар хооллоно. Хавар бусад шувуудаас эрт өндөглөнө. Хосоороо буюу сүргээрээ мод, бут, бургас, хадан цохио, байшин барилагуудад үүрлэн 3-9 ширхэг хөхвөр ногоон өнгийн хүрэн толботой өндөг гаргадаг. Эмэгчин шувуу үүр өндөг ангаахайгаа асарч, эрэгчин нь хоол хүнсээ хайж олохоос гадна үүр, орчин тойрноо хамгаална. Дэгдээхэй нь 40 орчим хоног болоод нисэх бөгөөд эцэг эхийн халамжин дор эхний өвлийг давж цаашид бие даан амьдарна.
Энэ овогт хамаарагдах шувууд маш ухаалаг. Хэрээ бусад шувуудаас ухаантай гэдэг нь амархан баригдах амьтан хаана байгааг чононд заан өгч шанд нь бэлэн зоог барьдгаар батлагдана. Заримдаа чоно хаана байгааг анчинд зааж өгч тэжээгчээ алдах тохиолдол цөөнгүй. Хүний гар дээр тэжээгдэж буй хэрээний төрлийн шувуу эзэндээ ихэд дасан эзгүйд нь санаж үгүйлэх бөгөөд хүний хэлээр тоть шувуунаас огт дутахгүй ярьж сурдаг байна. Тэр ч байтугай, үүрэндээ элдэв чамин өнгөтэй, гялалзсан шил, толь, ээмэг, бөгж, зүүлт гэх мэт зүйлийг хадгалан өмчирхдөг этгээд сонин зантай. Алдартзохиолч Сеттон Томпсон ухаалаг амьтдын тухай бичихдээ хэрээг нэлээд дээгүүрт тавьсан байдаг. Гэвч эдгээр шувууд суурин газарт олширсон үедээ хотынбайшин барилга, хөшөө дурсгалыг сангасаараа будан бохирдуулж, хог ухан хүнд аюултай элдэв шимигчид үржих нөхцөл бүрдүүлэхээс гадна муухай гуаглах нь хот газрын гоо зүйд үнэхээр сөрөг нөлөөтэй. Иймд хотоо цэвэр үзэмжтэй байлгах, хэрээтэй тэмцэх талаар гадаадын томоохон хотууд янз бүрийн арга хэмжээ авдаг. Япон улсадиргэд нь хог хаягдлаа уутанд хийж хогийн цэгт тавьдаг бөгөөд хэрээ хүнсний бүтээгдэхүүний хаягдалтай гялгар уутыг ялгаж цоолж хог хаягдлыг нь тарааж бохирдуулдаг тул тусгай судалгаа хийж шар өнгийн уутан дахь хогийг хэрээ нэвт харж чаддаггүй болохыг тогтоож хүнсний хаягдлаа шар өнгөтэй уутанд хийдэг болжээ. Мөн Оросын томоохон алтан ганжиртай сүмүүдийн оройгоос хэрээ нисэхдээ заавал алтан ганжираар зугаацан гулгаж байж хальж нисдэг болсон ньалтан бүрмэлийг нь элээж нимгэлэх болсон тул тусгай үргээх арга хэмжээг авахад хүргэжээ. Нисэх онгоцны буудлын ойролцоо эдгээр шувуу сүрэг сүргээрээ үүрлэх, идэшлэх нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг бөгөөд үүний эсрэг уг шувуудыг аюул тохиолдсон үед гаргадаг бархирах авиаг чанга яригчаар цацах, анч шонхор шувуудаар үргээлгэн дайжуулах болжээ.
Намар үр тариа хураах үе, гурилын болон мах комбинат,малын тэжээл бэлтгэх болон нөөцлөх газруудаар эдгээр шувууд цугларч хүнс тэжээлийг бохирдуулан элдэв өвчин тараах, ялангуяа шувууны ханиад ч тараах аюултай.
Хөдөө аж ахуйн хортон шавьж, мэрэгчдийг устгадаг, үүрээ өөрсдөө засаж барьдаггүй зарим нэг шувуу хэрээнийхний орхисон үүрийг ашигладаг зэрэг ач холбогдолтой ч үүнээсээ илүү хор хөнөөлийг эдгээр шувууд олширсон үедээ та бидэнд учруулдаг. Хаврын тариалалтын үед хэдэн зуугаараа нисэн ирж суулгасан үрийг ухаж идэх, намрын улиралд боловсорсон үр тариагаар хооллохзэрэг нь ХАА-д багагүй хохирол үзүүлнэ. Үүний зэрэгцээ агнуурын жижиг амьтан, гоо үзэмжит болон дууч шувуудын өндөг ангаахайг бусад ямар ч амьтдаас илүүгээр устгадаг байна. Зарим нь бүр хүнтэй адил багаж хэрэглэдэг. Дээвэр, хана болон багахан зайд үүрээ хамгаалалт болгон зассан жижиг шувуудын өндөг ангаахайг өөрөө багатахгүй тул сарвуугаараа чангаах , модны мөчир, төмөр утас зэргийг зууж ирэн түүгээрээ дэгээдэн татажхөнөөнө.Тухайлбал, хэрэмний хурил /үүр/-ыг ухаж үр төлийг нь идэж устгана. Богд хаан уулын Нүхтийн аманд урьд хэрэм ихээр үзэгддэг байсан ч одоо маш цөөн тоотой тохиолдох болсон. Учир нь тэнд хэрээ олноор ноёрхон амьдрах болжээ. Өндөг ангаахайгаа дарж бойжуулж байгаа ус намгийн болон ойн шувуудыг алсаас ажиглан үүрээ орхих хоромд ньамжиж өндөг ангаахайг идэж устгана. Мөн эх эцэг шувууг нэг хэрээ саатуулан хоргоож байх зуур нөгөө нь араар нь үүрийг нь хоослоно. Иймээс олон улсад хэрээг нисдэг чоно гэж нэрлэх болжээ. Нисдэг чононууднохойн хоолыг ч дээрх аргаар хамар дороос нь хулгайлдаг. Үнэхээр гайхамшигтай хулгайчид. Миний нэгэн танил барьсан загасаа бургасны ёроолд тавьж зайтайхан цайлан сууж байхад том загасыг нэг шаазгай даахгүй учир хоёр шаазгай хамтдаа чирэн хулгайлж байхыг харан ямар хамтач, ухаалаг шувуу болохыг мэдсэн гэдэг.
Хөгжингүй орнуудад нисдэг чонын учруулж буй хохиролд судалгаа явууж түүнтэй тэмцэх болсноор агнуурын болон агнуурын бус амьтан, шувуудын тоо толгойг нэмэгдүүлж чадсан байна. Жишээлбэл: ХойдНорвегид цагаан ятуу /ахууна/ -ны үр төлийн бойжилт20 хувьтай байдаг гэсэн тооцоо гарсан бөгөөд 80 хувь нь хэрээний дайралтад өртдөг болохыг судалгаагаар тогтоожээ. Швед улсад гургуул хавар эрт өндөглөх бөгөөд энэ үед үүрийг нь далдлах өвс өндөр ургаагүй байдгаас нийт өндөгний 95 хувь нь хэрээний хоол болдог аж. Өндөг ангаахайгүй болсон гургуулууд дахин хоёр дахь үүрээ засажхуучин үүрнээсээ 50-100 м зайддахин өндөглөдөг байна. Энэ үед үүрийг нь далдлах өвс өндөр ургасан байдаг ч хэрээний хараанаас тэр болгон гарч чаддаггүй гэнэ. Оройтож гарсан дэгдээхэй бие гүйцэж амжаагүй байхад намрын хүйтэн бороо, цастай залгах учир хорогдлын хэмжээ багагүй байдаг. Мөн ус намгийн шувуудын ялангуяа нугасны эхний өндөглөлтийн 80-85 хувийг хэрээ идэж устгадаг байна. Энэ байдлын эсрэг Шведийн анчдийн нийгэмлэг анчиддаа уралдаан зарлаж 1980-аад оноос өнөөг хүртэл 100 хэрээ болон түүний хамаатангуудыг устгасан тохиолдолд“Oнц анчин“ тэмдгээр шагнадаг бөгөөд энэ тэмдэгт нь 3,2 г цэвэр алт ордог байна. Манай хойд хөршид ч хэрээтэй тэмцэх иймэрхүү тэмцэл хүчтэй өрнөж байна. Хэрээ их цугладаг газар амьд баригч, тор зэргийг хэрэглэн барьж үслэг ангийн аж ахуйн хэрэгцээнд амьд хоол болгон нийлүүлдэг бөгөөд мөн өдрийн цагт хэрээ болон бусад махчин шувууд шар шувуу руу довтолдог зантай байдгийг ашиглан шар шувууны чихмэл тавьж хууран авчирч их хэмжээгээр барих буюу намнадаг байна. Үр тариа будаа болон өндөгийг хордуулан өгөөш тавьж устгаж байна. Манай орны хувьд дээрхи шувуудыг тодорхой тоо хэмжээнд байлгах зайлшгүй шаардлагатай болоод байгаа билээ. Гэхдээ эдгээр жигүүртнийг үзэн ядаж устгах бус бусад амьтдад нөхөн үржих бололцоо олгох, хотын гоо зүйг сайжруулах зорилгоор тодорхой арга хэмжээ авч нисдэг чонын тоо толгойг цөөлөх хэрэгтэй юм. Учир нь та өглөө эрт нийслэл рүү нүүдлэх, орой бүрийд нийслэлээс гарах хэрээнүүдийг ажиглаарай. Хэдэн арав, зуу, мянгаараа нисэж байгаа. Эсвэл та ажил, сургуульдаа явахдаа том модны ёроолд заваан бас маш их шинэ ялгадас байна уу гэдгийг ажиглаарай.Энэ нь хэрээний сүрэг энэ модонд хоносон гэсэн үг.Ялгадасны хэмжээ нь хэр олон хэрээ байсныг илэрхийлнэ. Үүнийг хараад сүрдмээр, гуниг төрмөөр санагдаж ер нь тоо толгойг нь цөөлөх болсон гэдгийг хэн гуай ч байсан ойлгох болно. Гэхдээ нисдэг чоныг цөөрүүлэхдээ нэг сумаар хоёр туулай буудмаар байгаа юм. Учир нь солонгос зэрэг азийн орнуудад хэрээний мах идвэл залууждаг, эмчилгээний чанартай хэмээн өндөр үнэтэйтансаг зоогонд тооцогдож байна. Иймээсавах улсын мэргэжлийн байгууллагаар хэрээний махны шинжилгээ хийлгэж тэнцсэн тохиолдолд хонь, үхрийн махнаас ч үнэтэй валютын эх үүсвэртэй болох бүрэн боломж бидэнд байна. Ингэж гэмээнэ нисдэг чоно гэгдэх хэрээ биш иргэн та бэлэн валюттай болох төдийгүйтөрөлх нийслэлийнхээ жинхэнэ эзэн болно.
Г.АМАРСАНАА
One reply on “Нисдэг чоноор хоёр туулай буудъя”
https://cby-google.ms-de.ru