БНХАУ-ын цахилгаан автомашин үйлдвэрлэгч “NIO” компани “Tesla”-ийн “Model 3” загвартай өрсөлдөх седан ангиллын “ET7” автомашинаа танилцууллаа.
Энэхүү автомашины үнэ 450 мянган юаниас эхэлж байгаа бөгөөд 2022 оны эхний улиралд худалдаанд гарах юм байна. “NIO”-ийн үйлдвэрлэж буй анхны седан ангиллын энэ загвар нь гурван өөр багтаамжтай цэнэг хураагуурын сонголттойгоор худалдаалагдана.
Харин “Tesla”-ийн автомашины хувьд үнэ нь 265 мянган юань байгаа аж. Хэдий тийм боловч “NIO”-ийн автомашины цэнэг хураагуурын багтаамж илүү өндөр гэдгээрээ онцлог. Түүнчлэн цэнэг хураагуурыг цэнэглэхгүйгээр шууд солих технологийг нэвтрүүлжээ