Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарь

Image result for Нийтийн тээвэр

Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн хүрээнд коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн тээврийн үйлчилгээний цагийн хуваарьт хоёрдугаар сарын 27-ны өдрөөс холбогдох өөрчлөлтийг оруулсан. Ажлын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээний 95 чиглэл хуваарийн дагуу буюу 06:40 цагаас 22:40 цагийн хооронд үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд өглөө, оройн ачаалал ихтэй цагуудад 700 орчим автобус, өдрийн цагаар буюу ачаалал багатай цагуудад үйлчилгээнд ажиллах тээврийн хэрэгслийн тоог бууруулан ажиллаж байна.

Өнөөдөр буюу Ням гаригт 08:00-22:30 цаг хүртэл 580 орчим автобус үйлчилгээнд ажиллах ажээ. Мөн хот орчмын ХО:4 Тэрэлж, ХО:5 Налайх, ХО:6 Өлзийт, ХО:7 Туул тосгон, ХО:9 Био комбинат, ХО:10 Эмээлт, ХО:11 Хонхор, ХО:12 Мал бордох, ХО:13 Баруун түрүү гэсэн 9 чиглэлд амралтын өдрүүдэд өглөө 8:00-09:30, орой 18:20-19:50 цагуудад үйлчилгээ үзүүлнэ гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *