Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний газраас хичээлийн шинэ жил эхэлж, нийслэлд зорчих хөдөлгөөн ихсэхээс өмнө нийтийн тээврийн парк шинэчлэлийг эхлүүлж байгаа талаар мэдээллээ. Тодруулбал, энэ сарын 25-наас эхлэн нийслэлийн нийтийн тээвэрт 25-30 хүний суудалтай, хоёр давхар автобусыг үйлчилгээнд явуулахаар болов. Ийм 10 шинэ автобусыг гаргаж иргэдэд үйлчлэх юм байна. Ингэснээр хотын түгжрэл 5 хувиар буурна гэж тооцоолжээ.
Нийтийн тээвэрт нэг автобусны ашиглалтын хугацааг 9-12 жилээр тооцдог байна. Үйлчилгээнд 12 болон түүнээс дээш жил явсан автобусуудыг энэ жилээс шинэчилж эхэлж байна. Эхний ээлжинд ашиглалтын хугацаа дууссан, утаа хаяж буй 30 автобусыг паркаас хасан үйлчилгээнээс татан авч акталжээ. Энэ жил 200 автобусыг шинэ, том оврын, бөөнөөр нь тээвэрлэх багтаамж ихтэй автобусаар шинэчилнэ. Ингэснээр хөдөлгөөний эргэлт сайжирч авто замын хөдөлгөөний түгжрэл 50 хувиар багасна гэж байна.
Иргэд автобус хүлээж суухдаа нэг цагаас илүү хугацааг зарцуулж байгаа бол энэ нь үр ашиггүйд тооцдог байна. Мөн нэг цэгээс нөгөөд 15-20 минутын дотор зорчих учиртай. Ийм нөхцөл байдлыг бүрдүүлэхэд нийтийн тээвэр багтаамж ихтэй, түргэн шуурхай үйлчилдэг байх ёстой. Нийслэлийн Автотээвэр хариуцсан төслийн удирдагч Б.Одсүрэн цаашид нийслэлд RTV тээвэр буюу хөнгөн метро зэрэг төслийг хэрэгжүүлэхээр тооцоо судалгааг хийж буйг дуулгаж байна.
Нийслэлд хоёр давхар шинэ автобусууд Сонгинохайрхан болон Баянзүрх дүүрэгт эхний ээлжинд гаргах аж.