Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа.
Энэ талаар ЦХХХ-ны сайд Н.Учрал “Нийтийн мэдээллийн ил тод байдлын хуулийг хэрэгжүүлээгүй тохиолдолд зургаадугаар сарын 1-нээс хойш тухайн төрийн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх талаар Ерөнхий сайд мэдээлсэн. Хуулийг биелүүлэхгүй байгаа нь тухайн албан тушаалтныг АТГ-т шилжүүлэх үндэслэл болно гэж үзэж байна.
Ирэх долоо хоногоос Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг олон нийтэд нээлттэй болгоно. Shilen.gov.mn-ээр дамжуулж олон нийтэд мэдээлнэ. Хэрэв хууль бус байдал илэрвэл сэтгүүлчид, иргэд, олон нийтэд шүгэл үлээх бололцоо олгогдож байна. Долоо хоног бүр мэдээллүүдийг шинэчилж та бүхэнтэйгээ хамтарч ажиллаад явна” гэв.