Categories
мэдээ нийгэм

Нийт 740 нийтийн тээврийн хэрэгслийг ариутгаж, халдваргүйжүүлжээ

Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Өчигдөр /2020.11.14/ нийт 410 автобус, өнөөдөр /2020.11.15/ 320 автобусыг ариутган халдваргүйжүүлжээ.

Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний:

Офицеруудын ордон
ТЭЦ-3
Вокзал
Зайсан
Шар хад
Мишээл экспо
Дүнжингарав
Ард кино театр
Нисэхийн эцэс
Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг ажлыг зохион байгуулсан юм.

Энэхүү ажилд авто тээврийн хяналтын улсын байцаагч нар хяналт тавин ажиллалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *